Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см-ээр их, усны дундаж гүн 35-70 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага, усны дундаж гүн 45-95 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим олон жилийн дунджаас 15 см их, усны дундаж гүн 25-50 см бол Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 20 см их, усны дундаж гүн 30-65 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага, усны дундаж гүн 25-30 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см их, усны дундаж гүн 15-45 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см их буюу усны дундаж гүн 35-45 см, байна.
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД БОРООТОЙ ТУЛ болзошгүй ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР